Бид нэг ертөнцөд амьдрач байна. Зүс үзээгүй ч та нарын дунд өөрийгөө мэдрэх шиг. Уйлж суухад сэтгэлийг минь тэмтэрч, дуулж баясахад хамтдаа хөөрдөг болохоор чинь таанууст хайртай. Бид БЛОГМН гэсэн нэгэн дээвэр доор хаана байгаагаасаа, юу хийдгээсээ, нас, зүс, хүйсийн ялгаагүйгээр нэгдэж чадсан нь хамгийн том бахархал. Харин өнөөдөр... Үүрээ эвдүүлчихсэн, орох оронгүй хүмүүс шиг хэд хоног бужигналаа. Хамтдаа шийдвэр гаргая. Монголдоо, Улаанбатарт байгаа хэд нь хоёр хоногийн өмнө уулзсан. Яах тухайгаа ярьж тодорхой хэмжээгээр шийдэлд хүрлээ. Бид блогмний хэвийн үйл ажиллагааг сэргээхийн тулд өөр, найдвартай сервер олох хэрэгтэй болж байна. Ер нь дунджаар сарын 50 орчим долларын хөлс төлөөд тийм сервер олж болохым байна. Харин үнэ хөлсөө хагас жилээр тооцож урьдчилан өгнө гэвэл бид ойрын хугацаанд 300 доллар босгох хэрэгтэй болжийно. Тэгээд Обод, Хүү, Гэрэлтуяа гэсэн гурван хүн "Голомт" банкинд хамтран данс нээлгэж тухайн мөнгийг цуглуулвал ямар вэ гэж ярьж байна. Тэгээд та нөхдийн саналыг сонсох санаатай. Ямартаа ч блогмн ажиллахгүй байна гээд хамаг байдгаа аваад нүүж чадахгүй. Дассан газрын даавуу нь зөөлхөн. Блогмнийх бүүр зөөлхөн. Хамтдаа нэг оролдоод үзье. Нэгэн дээвэр доор эргээд та нартайгаа уулзана. Тэгээд чин сэтгэлээсээ инээх тэр өдрийг тэсэн ядан хүлээе. Та бүхнийг хүндэтгэсэн МИНИЙ ЦАГ
Цааш нь...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
5 years ago