Ухаантнууд цөхрөл дундаас боломжийг, Тэнэгүүд боломжууд дотроос цөхрөлийг түрүүлж хардаг. Хэн нэгэн.

Нэгэн дээвэр доор

Бид нэг ертөнцөд амьдрач байна. Зүс үзээгүй ч та нарын дунд өөрийгөө мэдрэх шиг. Уйлж суухад сэтгэлийг минь тэмтэрч, дуулж баясахад хамтдаа хөөрдөг болохоор чинь таанууст хайртай. Бид БЛОГМН гэсэн нэгэн дээвэр доор хаана байгаагаасаа, юу хийдгээсээ, нас, зүс, хүйсийн ялгаагүйгээр нэгдэж чадсан нь хамгийн том бахархал. Харин өнөөдөр... Үүрээ эвдүүлчихсэн, орох оронгүй хүмүүс шиг хэд хоног бужигналаа. Хамтдаа шийдвэр гаргая. Монголдоо, Улаанбатарт байгаа хэд нь хоёр хоногийн өмнө уулзсан. Яах тухайгаа ярьж тодорхой хэмжээгээр шийдэлд хүрлээ. Бид блогмний хэвийн үйл ажиллагааг сэргээхийн тулд өөр, найдвартай сервер олох хэрэгтэй болж байна. Ер нь дунджаар сарын 50 орчим долларын хөлс төлөөд тийм сервер олж болохым байна. Харин үнэ хөлсөө хагас жилээр тооцож урьдчилан өгнө гэвэл бид ойрын хугацаанд 300 доллар босгох хэрэгтэй болжийно. Тэгээд Обод, Хүү, Гэрэлтуяа гэсэн гурван хүн "Голомт" банкинд хамтран данс нээлгэж тухайн мөнгийг цуглуулвал ямар вэ гэж ярьж байна. Тэгээд та нөхдийн саналыг сонсох санаатай. Ямартаа ч блогмн ажиллахгүй байна гээд хамаг байдгаа аваад нүүж чадахгүй. Дассан газрын даавуу нь зөөлхөн. Блогмнийх бүүр зөөлхөн. Хамтдаа нэг оролдоод үзье. Нэгэн дээвэр доор эргээд та нартайгаа уулзана. Тэгээд чин сэтгэлээсээ инээх тэр өдрийг тэсэн ядан хүлээе. Та бүхнийг хүндэтгэсэн МИНИЙ ЦАГ

56 сэтгэгдэл:

Оргил

Манайхан эндээ бичлэг бичиж байгаарай

Melody

Эдийн засгийн тооцоогоо хийсэн хүн байна уу, дээрээс хойш л асуугаад байгаа шүү дээ,хэдэн төгрөг ямар дансанд тушаах вэ найзуудаа...

Оргил

тэр тооцоог хийцэн нөхдүүд мэдээллээ хуваалцаач ээ гэсэн

Миний цаг

Маргааш өглөө данс нээлгээд та нөхдөд хэлий. Эдийн засгийн тооцоо бол бараг ойлгомжтой. 300 доллар л босгоно. Тэгээд хүмүүс боломжоороо өгчүүл ямрав?

K

surtei tootsoo baihgui baih l daa.naidvartai , hurdtai daj server dundajaar sariin 50$ baigaa gej bodool handiviin gehiimuu neg tiim dans neegeed hussen humuus n chadlaraa heden zoos chuluudaad 300$ havitsaa yum bosgochihvol ehnii eeljind bolchih geed baigaana bishuu.

gesnees neg sanal bna. ene blog deeree google adsense bairluulchihii.nuhduud orj irehdee 1,1 darchihaad garchiin biz.tend tsuglasan heden zoosiig blogmn-dee oruulj baiya :D

Миний цаг

Хүүеэ энэ маруужийн истой зөв юм ярьжийнаа. Мессэнжэрт блогмний хүнүүс бөөнөөрөө байгаад байхын. Тээд бодол санаагаа бичихгүйм. Яагаад байгаан. Нүүр нүдээ буруулаад байгаамуу? Шал дургүй хүрэвшд.

Оргил

тэр адэнсийг яаж оруулдагийг мэдэх хүн байна уу.

Оргил

за дарга загнасан тул миний бие бичгээр байр сууриа илэрхийлж байна.
Шинэ сээрвэр олох болон тэрний төлбөрийг дансаар цуглуулах асуудлыг гараа хөлтэй өргөөд дээрээс нь хэлээ гаргаад дэмжиж байнаа би.

arius

bi daanch yaj oruuldii n medehguim daa. gehdee huu yamar neg arga hemjee avna bailgui. ehnii eeljind ene 300$-oo bosgovol daraagiin 6 sariin hugatsaand surtalchilgaanii mongooroo uchir n oldood bain baih daa tee. Obdoo gerelee huu 3-n ner deer neene gej bi ali odor helsen shuu dee gej

Blessing_tara

Hun bolgon blogtoo adsense taviad olson munguu ch gesen handuvlaya

Миний цаг

Тара шонтгор хоёрыг хоёр гараа хөлтэйгөө өргөөд дэмжиж байна.

TaTaHHuCH

Uuchlaarai.uchriig ni ch sain olsongui?
urid ni yadag bsiim bol? Manai blogmn.iin Admin ooroo sar bolgon 50 orchim $ bidnii omnoos toldog bsiimu? yr ni yasan yu bolson bolood gev genet "manaihan" ntr bolonguutaa mongo togrog tsugluulah boltsii? oor banjig blogspot bhad zaaval blog.mn geed yahii? ugaas hen negnii henegguigees bolj haagdaj bgaa site.iig !

xvv ooroo ch blogspotruu nuune gej yrichaad odoo yu bolood bgaam? Admin zaluu end tend haragdval Tatah jich yrihiig husjeen, ternees omno ymar ch shiidiig demjihkui!

Миний цаг

Үгүй ээ хө Татах аа. Урьд үнэ төлбөргүй сервер хэрэглэдэг байсан гэсэн. Одоо харин хэдүүлээ найдвартай сервер олохын тулд мөнгө цуглуулах хэрэгтэй болоод байгаан. Нээрээ зарим зүйлийг би их ойлгомжгүй бичсэн бололтой. Өршөөгөөрэй.

Gishuut

1.ter adsense geecheer uneheer mongo tsuglardag yum uu? tegvel blogmn deer taviad nogoonii urgats huraaj bolohgui yu?
2.handiviin dans neehiig demjiv, gehdee 300 nogoonii server tegeed 6 sariin nastai. daraa ni?

gorimiin sanaltai nohduudiig sonsmoor l bna, bas adminiig

Almas

1. Урьд нь төлбөртэй сервер байсан. Жилийн 100$ орчим хямд бөгөөд shared hosting гэгддэг нэг сервер дээр олон сайтууд байдаг.
2. Дан adsense-ээр мөнгө олно гэдэгт итгэхгүй байна. Угаасаа манай сайт дээр ажилладаг байсан л даа...
3. Татахын хэлж байгаа үнэн шүү дээ. Заавал блогмн гээд яах юм бэ блогспот дээр ирсэн хүмүүс нь хэр их давуу талтайг нь харж л байгаа байх...
4. Нийлж авъя гэвэл заавал 6 сараар гэхгүй сар сардаа төлөөд явах боломжтой сарын 55$ dedicated сервер, 19$ VPS серверүүд байна. Аль нь аль нь shared hosting шиг биш. Энэ бол дундаж үнэ биш хамгийн хямд үнэ. Тэгэхээр бас тэгтлээ сайн гэж ойлгож болохгүй л дээ. Мөн сарын дамжуулалт нь хязгаартай байдаг энэ тэр гээд... Тэр нь дуусвал дараа сар хүртэл дахин нэмж дамжуулалт худалдаж авах хэрэгтэй болдог :(

Манай байрлаж байсан сервер болохоор манайхыг бүрэн устгаагүй юм билээ. Сарын 180$ төлвөл сэргээгээд dedicated сервер дээр байрлуулж өгье, тэрнээс биш нэгэнт үйлчилгээний нөхцөл зөрчиж хэт ачаалал өгсөн тул дахин нээж хуулж авах боломжт өгөхгүй гэсэн...

Алмас

Аа тийм google adsense бараг 1 жил хагасын хугацаанд 80$ орчим л болж байгаа. 100 болохоор нь илгээдэг гэсэн. Англи хэлтэй сайт дээр байрлуулахгүй бол, бас одоогийнхоос хэд дахин их хүн тэр хуудсыг нээж үзэхгүй бол манайх шиг л байх байх.
Харин даралт тоолохдоо бас үзсэн тоонд нь харьцуулалт хийж боддог болохоор гүүглийн хувьд нэг хүн олон дараад, худлаа даралт хийвэл шууд хаачихдаг...

Алмас

http://www.ultrahosting.com dedicatedСарын дамжуулалт: 1000Gb (Иймэрхүү байхад одоохондоо хангалттай байх...)

Dedicated server гэдэг нь нэг сервер дээр зөвхөн манай сайт ганцаараа байна гэсэн үг. Энэ бол мэдээж хамгийн сайн сонголт.

Бас арай жоохон хямд нэг сонголт байгаа нь:
http://www.ultrahosting.com VPSСарын дамжуулалт: 200Gb (хэтэрвэл нэмж худалдаж авах болох байх...)

VPS гэдэг нь нэг сервер дээр хэд хэдэн сайт байна shared hosting-оос илүү тал нь CPU-г хувааж хэрэглэнэ гэсэн үг. Бас арай илүү хамгаалалт сайтай.

За тэгээд миний зүгээс туслаж чадах юм энэ л байна. Дахин уучлалт хүсч байна.

Миний цаг

Хүүеэ алмас орж ирээд учрыг нэлээд сайтар тайлбарласан байш дээ манайхан. Үүнийг уншаарай.

Turtle

за уншлаа ойлголоо. гахдээ нагдсэн шййдэлд хүрсэн хойно нь дэмжинэ. БлогМНний нөхдүүд хаана байна намайг тэнд байна гээд л ойлгоорой. Тэрнээс гадна нэгэнт хүн бүхний халааснаас гарах мөнгө хойно маш нарийн тооцоотой хийсэн нь дээр байх. Бас нэг юм хэлэхэд хүн бүхэн өөр өөрийн саналаараа мөнгө хураахад хангалттай хүрнэ гэж тооцож байгаа хэрэг үү, хэрвээ хүрэхгүй бол яах уу? мөнгөний хэмжээ тогтмол байгуул яаж байна....

Turtle

Юу гэх гээд юу ч гэциймб дээ. Бөөн алдаа биччиж соорий

Anonymous

EKHATAAN. ЗӨВХӨН ОРШИХУЙ:
Bi Gerleeg dagaj baina. Minii huvid blogmn todorhoi hemjeegeer ooriin handagchidtai bolchihson, bas ene tendhiin haa hamaagui hov jiv yarisan balai bichleg tsoohon, bichleguud ni goltsuu humuust ogoojtei, teruugeer ni humuus orj bichleg unshih durtai bolchihson baidag yum bolovuu gej boddog. Tegeed avch uldvel saihan l baina. :)

Хүслийнжигүүр

Ингэхэд алмасаа бид бүхнээ сэргээж авахын тулд урьдын сервэрийнхэнд 180 ийг төлөх ёстой болж таарч байгаамуу. тэгүүл эхний ээлжинд тэрийг нь төлөөд бүхнээ аваад сарын 19$-н ВПС-г авчихийлдаа. тэр мөнгийг хурдан цуглуулах л хэрэгтэй болжийно. Тийм үү. Тэгэхээр алмас, гэрэлээ Овод та хэд нийлж байгаад нэг данс нээчихл дээ. Тэгээд тэр дансаа хүмүүсрүүгээ явуулаад санхүүгээ босгож эхлэхгүй бол цаг алдаад байна шдээ.

Миний цаг

Үгүй ээ тээд тэр алмас чинь ор сураггүй болчихоод хаа нэг харагдаад байхаар чинь учрыг олж хужрыг тунгаахад мөхөс миний мэдлэг, чадвар, гүйэ тээд юм юм дутаад байна. Мэдэх юм алга.

Алмас

Миний бодлоор тэр 135 (түрүүн андуурсан байна 180 биш 135 шүү...)-г төлөх тийм их шаардлага байна уу? Одоо байгаагаараа сэргээхэд болохгүй юу?
Сүүлийн 2 өдрийн бичлэг, 12 сараас хойших зураг файлуудыг сэргээе гэвэл төлчихвөл болох юм шиг байна лээ... Би хуулж авахаар гуйгаад л байна :(
Тэрнээс биш бусад зүйлс, тэрнээс өмнөх бичлэгүүд бол хадгалагдаж үлдсэн. Түүгээр сэргээж болох байх. Би wordpress рүү гаргах бичлэгээр заавар хийгээд дуусч байна. Одоо блогспотыг оролдоод болчихвол заавар тавих болно. Тэгээд та бүхэн өөрснөө шийднэ үү! Мөнгө энэ тэрийн асуудалд би оролцмооргүй байна л даа. Цаашдаа ч би зөвхөн техникийн асуудлыг хариуцаад та бүгд хэрэглэгчид өөрснөө нэгдээд сайтаа удирдаж зохион байгуулж явдаг болно биз ээ! Бусад админууд бүгд завгүй болоод, ер нь сайтыг би ганцаараа авч яваад нэлээд хугацаа өнгөрлөө. Үүнээс хойш нэгэнт найдвартай үргэлжлүүлэх боломжгүй болсон тул хаах шийдвэр гаргасан байсан. Тийм болохоор та бүхэн өөрснөө цаашид авч явах эсэх асуудлаа зохицуулна уу. Би зөвхөн техникийн талыг хариуцъя гэж уулзалт дээр бас хэлсэн. :)
Энд серверийн зүгээс хамгийн сүүлд ирсэн майлыг хавсаргав:

My name is John Richards and I am with WebHost.biz. We are a sister company of IX Web Hosting and I am here to help you. We can move your current websites to our Webhost.biz servers and allow you the freedom needed to keep your website up and running without any Terms of Service Violations.

All of us at IX Web Hosting and at WebHost.biz want you and your site to be an online success story and we want to make sure you have the very best services possible.

Please let me know if you are interested in our services so I can better serve you,

Thank you and have a wonderful day,

John Richards
WebHost.biz
+614-534-1963 ext 4084

Hello,

Here is a breakdown of the services you would receive from Webhost.biz

1. Practically Dedicated Server - Ability to host your IX Sites without any problems, and plenty of Bandwidth and Storage pass for your sites to continue to grow.

2. SSL Certificate - To make sure your site is secured for your customers and visitors.

3. Free Shopping Cart - If you are in need of a shopping Cart it's yours free.

4. eChat - the Ability to communicate with your customers as they are visiting your sites. A great way to drive more traffic to your site.

5. Biz Anti-Spam - 100% spam protect for your domain email addresses.

6. Personal Account Assistant - 1 Person who will assist you in making sure your site is moved correctly and then working the way it should.

You get all of this and so much more with our services for $135 a month.

If you are ready to get signed up please let me know, or call me at 614-534-1961

Thanks,

John

гээд байгаан...

TaTaHHuCH

manaihan blogspotiig baga ashigladag bolood l blogmn.d horgodood bdg bsiim bishu! ug ni spot olon saihan davuu taltai, hereglehed easy-de :D

director

Аймаар марктингтэй зохион байгуулжээ энэ john. Цаашид сэргээхийг л хүсч байгаа гэдэг дээр олон хүний санал нийлж байгаа ба эргэж сэргэж болно гэвэл сэргээгээд болохгүй гэвэл нэгэнт төлбөр төлөх нь тодорхой учраас 135$ -г нь төлөөд тэр нөхцлийнх нь дагуу зөвшилцөе гэж боджээн. Миний санаа энэ.

K

блогмн, блогспот 2-ийн хооронд ялгаа байхгүй л дээ
хүн аливаа юманд дасахдаа амархан байдаг шиг блогмн-д дассан ч байж болох юм.нөгөөтэйгүүр хэдий тийм боловч нэг нь нөгөөгөөсөө ялгарах онцлогууд болон давуу талууд бас бий байх.

блогмн-ий хувьд 3н жил тасралтгүй үйл ажилгаагаа явуулчихсан,үүнийхээ хүчинд тодорхой хүрээнд танигдчихсан, тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болчихсон ийм л сайт биздээ. хэдийгээр өнөөдөр энд хэдхэн хүн цуглачихаад яриад байгаач цаана нь энэ сайт-ыг хэргэлдэг өчнөөн мянган хүн бий байх гэж бодоод байна шд.
уг нь энэ сайт-аа авч үлдээд үйл ажилгааг нь цааш нь үргэлжлүүлбэл зүгээр юм шиг.

гэхдээ өнөөдрийн энэ байдлаас харахад сайт яг энэ хэвээрээ үйл ажилгаагаа үргэлжлүүлнээ гэвэл
цаашдын ирээдүй миний хувьд бүрхэг л санагдаж байна.ер нь яваандаа сайт-ыг хөгжүүлэгч,удирдан зохион байгуулагч нар л байхгүй бол хэцүү л байх.мэдээж энэ цаашдын асуудал байх л даа.
харин өнөөдрийн хувьд сайт-аа авч үлдэхүү яахуу?

яг аваад үлдчихий гэсэн хүн хэд байна, яасан ч яачий гэсэн хүн хэд байна гэдэг бас л асуудал :D
болку талаас нь харж биш зүгээр л нүдэнд харагдсан зүйлсээ бичсийн шүү.

тэр хагас жилийн 300$ нтр -ийн хувьд болох л байх.гэхдээ жижкэн тооцоо хийгээд үзчихий л дээ.

сарийн 50-55$оор хагас жилийн хугацаатай сэрвэртэй болоход 300-330$.энийг төгрөгөөр бодвол ойролцоогоор 450.0Т-500.0Т
харин одоо яг энд хэдэн хүн байна.10,11 ?
цаана нь ахиад 10-аад хүн бий гэж бодвол нийт 20 орчим.
450/20=22.0Т
гэхдээ мэдээж хүн тус бүрт ингэж хуваалгүйгээр өөрсдийх нь боломжоор $-ээ цуглуулах нь тодорхой байх.

харин тэр 135$-ийг төлөх хэрэг байгаамуу?

Миний цаг

Аан маруужингийн хэлдэг ч нэг талаараа зөв юм шиг байна. Бид нар яахуу гэж ярьсаар бараг 7 хоночихлоо. Гарсан үр дүн ч алга, шийдэл ч алга. Миний хувьд дахиж хүн хүн рүү тэгье ингэе одоо яахуу гэж бичихгүй. Буянаараа болог. Блогспотод бүүр үлдсэндээ ч яахав гэсэн бодолтой хүн ч олон байх шиг байна. Үнэхээр мөнгө төгрөг босгоод БЛОГМН-ээ авч үлдэе гэвэл хамгийн түрүүн хоёр гараа өргөөд очноо.

Оргил

миний хувьд одоо хуучин бичлэгїїдээ сэргээгээд авчмаар байна. бидний хэдэн нєхєд мєнгє цуглуулж сэргээлээ гээд хир удах юм хийх бол тэрнээс бїгдээрээ эндээ биенийхээрээ орж гараал явжээвэл яасы. бїтэхгїй юманд цаг заваа барснаас гэж бодох юм. хїмїїс їнэхээр дэмжїїл гараа єргєєд оролций гэсэн боловч арваас хэтрэхгїй хїнтэй бид хол явах уу. харин алмасаас хуучин бичлэгїїдээ спотод импортлож болдог хэзээ болох вэ гэж асууядаа.

Оргил

хамгийн гол асуудал бие биенээ олохгїй тєєрєлдєж уншигчгїй болох гэсэн хэцїї асуудал л бидэнд одоо байна. уншигчгїй бичлэг хийдэг нєхдїїдч яахуу гэхэд над мэтийн ядаж шагайгаад гараад явчдаг хэдэн нєхдїїд байгаасай гэж боддог хїмїїс олон л байгаа байх. тиймээс энїїгээр орж гарагсад хаягаа їлдээгээд явчдаг болчуул тээд энэ баруун талд завтай нь нэмээл бас блогоо гоё болгох гэх мэтийн асуудал дээр тусламж авахаар бол энїїгээр шагайдаг бол ямрын гэж бодохын мэдкїїээ мэдкїїээ яавал ч дээриймбдээ

Almas

Блогспотын нэвтэрч оронгуут follow буюу дагасан блогуудын шинэчлэлтүүд харагддаг нь бас их амар... Даогийн хэлж байгаагийн үүргийг бараг гүйцэтгэчих байх.

http://dusal.net/blogmn/wordpress.html
http://dusal.net/blogmn/blogspot.html
За ямар ч байсан нүүх зааврууд хийгээд тавьсан шүү. асуудал гарвал blogmn@gmail.com хаягаар холбогдоорой.

Алмас

Нүүр хуудсан дээр заавар мэдээллүүд, хандивын хүсэлт гээд өөрийнхөө зүгээс чадах зүйлсээ ямар ч байсан хийчихлээ. Уучлаарай...

honzo

Хагас сайн болж нэг юм завтай болж байна. Хэд хоноод ирсэн чинь газар тэнгэр 2 байраа сольчихсон байна шд. :Р

Мэдээж одоо хаана ч гэсэн блог нээх амархан. Хэдийгээр блог нээх ямар ч проблемгүй ч гэсэн блогоо хүнд хүргэх нь илүү түвэгтэй гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгааз дэ. Энэ блогспот ч дээ, таньдаг мэддэг хүн нь л олж уншихгүй бол хэцүүхэн юм шиг..

За гол сэдэвтээ ороход, яахав эхний ээлжиндээ мөнгө төгрөг цуглуулаад эргээд босголоо гэхэд цааш биеэ даагаад явах чадвар хэр байгаа юм бол? дан сурталчилгаанаас гадна, хүмүүсийг татах өөр аргууд гээд л. Ер нь манай Алмас сайн программист болохоос сайн менежер биш болохоор ганц хүн энэ сайтыг бие даан явуулах болон олон хүний санаа бодолд нийцүүлэн ажиллах нь кэцүү хэцүү. Энэ удаа мөнгө босгоод цааш ингэнэ тэгнэ гээд тодорхой төлөвлөгөөтэй, зорилготой, барьцтай зүйл гаргаад тавьбал бас өөр шд. Тэгэхгүй бол шал сохор хөрөнгө оруулалт хийх нь хэн хэндээ тааламжгүй.

Оргил

бас л болсонгүү
read from RSS дээр дарахаар An invalid XML character (Unicode:0x0)was found in the CDATA section гэсэн мэссэж гарч ирээд цаашаа явахгүй байна. энэ хүртэл явж үзлээ.
би буруу яваад байна уу. уул нь яг л видеог дууриагаал яваад байсан. зааварын дагуу нүүж үзсэн хүн байвал хэлээрэй

Улстөрийн сонин

Хонзо-той санал нэг байна. Блогспот чинь мэддэг хүн нь л орохгүй бол жирийн нэг уншигч олж ирэхгүй л юм байна. Би блогмн дээр Бурбозз гэсэн хаягтай. Одоо блогспот дээр Улстөрийн сонины блогийг ажиллуулж байна. Завандаа нэг ороод үзээрэй. http://pnews-mn.blogspot.com


Блогмн-ийг босгохын төлөө хандив өргүүл оролцоно гэдгээ гар, хөлийн 20 хуруунуудаа өргөн дэмжиж байна. :)

Anonymous

hyrdan neeldee. nadad bysad blog taalagdaggui, yrd ni neej uzsen gants bicheed lorhison

Almas

Бас алдаа гарсан байжээ... дахиж татаад оруулаад үз дээ. Сая янзаллаа...

Бас Office Document байдлаар хадгалж авч болдог болсон. :X

TaTaHHuCH

xexe.
fan-uudaa urgeene gej aih hereggui gej bodjeen, Yr ni zaluu kums bj yaasss zorig zurh itgel muutaim ,

hund hurehdee muu gej, huree..l kums unshaa...l bgaam bishu? unshtal ni buur haital ni bichij bolno shde, oorsnoo husvel xaxa

minii huvid huuchin bichlegee avahgui,avhaar ch ym baga biz, deer ni butsaj nuuhkui.Iish tiish yvjiidag Huuhdiin togloom bish, Iim ymand deer margaldaad bgaadaa ch ...

Galbaatar Lkhagvasuren

bugdeerend ni odriin mend, anh udaa iim olon setgegdel duustal ni unshlaa, ;)

blogmn.net -d baisandaa bi olon zuil sursan, adminiig ni zavgui bhad changaaj bsan nohduudiin neg bh.

blogmn.net-nhen haana yamar blogtoi yavj bgag l medchihvel oor asuudal alga da, minii huvid.

gehdee odoogoor blog oroldoh huselgui l bolchihson bna le.
Za bugdeerend ni bayrlalaaa.
blogspot.com ru tegj bgad l nuuh bish, ooriigoo oorchilj ochno do

Anonymous

Дээрх тооцоог харлаа л даа Маруужингийн хийж үзсэн тооцоог... Миний хувьд 22 мянга бол арай л ахадсан тоо байна уучлаарай, нэг хүний 5 мянга байвал харин төлөхөд болж байна, харамч нарийн загналаа гэж битгий бодоорой, сард 183 мянган төг цалин авчихаад бухимдаад сууж байдаг нэгээн

ketchup

блог мн-ыг энэ хэвээрээ үйл ажиллагаагаа явуулж байгаасай гэж хүсэж байна.

эхний удаад хандивын аргаар болно гэж үзэхэд харин цааш цаашдын сайтыг хэвийн явуулах хэмжээний хөрөнгийн эх үүсвэрүүдийн талаар тогтмол болгомоор байна.

Оргил

єнєєдєрєєс хандив энтрээ илїї тодорхой яг хэдэн хандив єгєх бол гэдгийг мэдэх арга хэмжээ авуул яажийн.

ketchup

дээр тодорхой болговол гэх гэж байгаад тогтмол гээд андуураад биччихэж.

хамгийн гол нь хойш хойшдоо яах вэ гэдгээ тодорхой болгомоор юм байнаа.

Оргил

тээд нэг юм хийе яг яах гэж байна хэн тодорхой болгохийн бэ

Алмас

Ямартай ч данс энэ тэр нээгээд оролдоод үзье. Эхний сарын хувьд лав хүмүүсийн амлалтаас харахад мөнгө босчих юм шиг байна..
Тэгээд цаашдаа тогтмол байх тал дээр бас санаа зовоод байгаа юм.
Тэгээд цаашдаа бага боловч төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг болоод, нэмэлт үйлчилгээ г.м нь нэмэлт төлбөртэй, төлбөртэй загвар хийх, домэйн холбох, яваандаа эргээд үнэгүй үйлчилгээгээ баннертайгаар сэргээж хийх зэргээр ажиллаж болох юм гэсэн санаанууд мэйлээр иржээ. Тэгээд энэ аргуудыг хэрэгжүүлээд үзвэл болмоор санагдаж байна. Завгүй байгаа тул 2-3 хоногоор алга болоод байгаад уучлаарай. Цаашдаа ер нь иймэрхүү байдалтай болох байх :(
Уулзацгаавал дуудаарай гсн ккк

Алмас

Тэгээд би л өөрөө л хийж таарах нь дээ :) Ямар ч байсан хүмүүс ингээд сэтгэл гаргаад байсан чинь "Шал дэмий юм хийж байж" гсн бодол маань бас "Нээрээ ч тийм юм уу" болж солигдоод :p

Алмас

Монгол дотроо интернетээр төлбөр авах тал дээр судлаж байсан хүн байна уу? Үүнийг шийдчихвэл сарын тогтмол төлбөртэй болгочихвол яадаг бол?

Оргил

ёстой бүү мэддээ тэр төлбөр энтрийг яаж хийдгийг харин айти паркын 204 тоотод ямар компани байлаа тэр лав л ийм юм хийж байсым байлээ. яаж хийдгийг надаа ямар хэлэх биш. :p

Friska

хаалттай сайт болговол яасан юм...тэндээ үлдэхийг хүсч байгаагууд нь нийлээд сан маягийн юм байгуулаад, татвар ч юмуу аваад үргэлжлүүлвэл яаж байна. орж ирж унших, сэтгэгдэл үлдээхэд чөлөөтэй, тэгээд блогын тоо гишүүнчлэлийн хэмжээгээр хязгаартай.

TaTaHHuCH

xexe, Blogmnii nzuudaa, Tsugluulah huseltei ni tsugluuloo, ter haalttai neelttei site ntr bolgotsondoo ch zgr bh,

Bi oroltsohguie. sorry

:(

Алмас

Нийтийг хамарсан хэвээрээ байсан нь л дээр байх л даа. Ер нь төлбөртэй болгочихвол зөвхөн төлбөр төлсөн хүмүүст л нээлттэй, бүртгэл, сэтгэгдэл бичих энэ тэр нээлттэй, блог нээх, бичлэг оруулах бол сарын төлбөр төлдөг, бусад үйлчилгээнүүд тусдаа үнэтэй болговол яадаг юм бол.. Уг нь бэлэн сайн үнэгүй үйлчилгээнүүд зөндөө байхад үнэтэй нээх нь жоохон тийм л юм. Ямар ч гэсэн хийж үзээгүй бол мэдэхгүй болохоор хийгээд үзье л гэж бодлоо.

PS: Өчигдөр утсаа сонсоогүй байна уучлаарай. :(

Хүслийнжигүүр

эээ. чи. Өчдөржингөө чамруу залгасан шд. Одоо тэгээд яахийн. Тэр данс энэ тэрээ гэрлээ обод та хэд нийлж аваад нээлгэчихвэл болчих гээд байна шд. Голомт банк нь дээр байх гэж боджийгоо шоо. Тэрээд тэрийгээ олон улсаас мөнгө гуйвуулах боломжтой энэ тэр болгоороо за. тэгээд хурдуулахгүй бол хугацаа алдаад. Арилж өнгөрөх хоромоос болоод сэтгэл санаа холдоод л байна шоо :|

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Post a Comment