Ухаантнууд цөхрөл дундаас боломжийг, Тэнэгүүд боломжууд дотроос цөхрөлийг түрүүлж хардаг. Хэн нэгэн.

How To Add The Blogger “Read More”

Єєрийн хувийн блогтоо хуучин бичлэгїїдээ оруулаад ирсэн чинь нїїр хуудсандаа бїтнээрээ харагдаад нэг л их сунжралдсан юм болоод байна уу. уул нь яг энэ блогынх шиг таны бичлэгийн хїссэн хэсэг нь нїїр худсандаа. тээд дэлгэрэнгїй энтр гэсэн дээр дараад цаашаа ордог болгочуул гэж бодож байвал тэрний тохиргоог хийдэг арга, код энтр чирээд ирлээ. дагаад хийгээрэй

1. Өөрийн блог хуудасны Dashboard->Layout->Edit HTML-рүү орж Expand Widget Templates-ийг чагтлана.
2. Expand Widget Templates-ийг чагталсаны дараа CTRL+F товчыг дарж

<data:post.body/>

мөрийг хайж олно уу.
3. Тэгээд уг мєрнийхєє дээд талд

<b:if cond='data:blog.pageType == "item"'>

<data:post.body/>

<b:else/>

энэ кодыг хуулна.
4. тїрїїний

<data:post.body/>

кодныхоо доод талд нь

<b:if cond='data:blog.pageType != "item"'>

Read more...
</b:if>
</b:if>

гэсэн кодыг хуулж тавина. Read more... гэсний оронд цааш нь дэлгэрэнгїй энтр гээд хїссэн їгээ бичиж болно.
5. Єєрчлєлтийг хадгалана.

Yндсэн хийх ёстой зїйл маань ингээд дуусаж байна. гэхдээ бичлэг оруулах болгондоо таниас шалтгаалах нэг зүйл үлдлээ энэ бол бичлэгийнхээ аль хэсгийг харагдуулахгүй буюу Read more гэсэнг дарахад гаргаж ирэх вэ гэж.
Та өөрийн бичлэгийнхээ нїїр хуудсанд харагдуулахгүй хэсгийг Доорх кодны энд бичнэ гэсэн хэсэгт бичээд л болоо.

Энд бичнэ

бас л залхуутай санагдаж байвал хялбарчлах нэг арга байнаа. тэр нь шинэ бичлэг бичих болгонд оруулах Post template гэсэн хэсэгтээ

Энд бичнэ

энэ кодоо хуулж бичиж болно шїї дээ.
Yїнийг хийхдээ Өөрийн блог хуудасны Dashboard->Settings->Formatting-рүү орж Post template гэсэн талбарт кодоо хуулж тавиад л болно. доорх зургуудад дэлгэрэнгїй сайхан харуулсан байгаа

Амжилт шїї найзуудаа.

Эх сурвалж: http://www.eblogtemplates.com/how-to-add-the-blogger-read-more-expandable-posts-link/

Цааш нь...

Yahoo emotion on blogspot post

Гарчигыг нь уншаад бараг ойлгосон биздээ.тэхээр олон юм нуршилгүй алхам алхамаар нь тайлбарлаад явчихая.

1.Энд дараад Grease monkey Addon ! хэмээх багажийг татаж авч суулгана.
2.Энд дарж дараах Javascript- ыг мөн суулгаарай.

3.Өөрийн блог хуудасны Dashboard->
Layout->Edit HTML-рүү орж Expand Widget Templates-ийг чагтлана.
4.Expand Widget Templates-ийг чагталсаны дараа CTRL+F товчыг дарж
доод талын зурган дээрх ногооноор тэмдэглэгдсэн мөрийг хайж олно уу.

5.Уг мөрийг олсоныхоо дараа энэ мөрийхөө доор

img.emoticon { padding: 0; margin: 0; border: 0; }

хуулж тавина.
6.Энэ бүх үйлдэлийг хийж дууссаныхаа дараа SAVE TEMPLATE товчыг даран гарна.
EnjoY !

Цааш нь...

Блог.мн-ээс Blogspot-руу бичлэг зөөх боломжтой болов

Блог.мн-ээс Blogspot-руу бичлэг зөөх боломжтой болов. Энд дарж видео зааврыг үзээрэй.

Хүндэтгэсэн DaO.

Цааш нь...

Дундын чаат болон бас бус зүйлын тухай

Манайхан ч ёстой үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай байлаа гэж Миний цагын хэлсэн ер нь үнэнд их ойр боллоо. харин одоо бараг бүгд нүүгээд ирцэн, ихэнх нь тохижцон байна. Надын хувьд яахуу ганц хоёр блогоо нааш цааш нь зөөх бас бус хүмүүст засвар хийж өгөх энтр гээд ойрдоо туйлын завгүй ажиллаа :D. гэхгүй юу. за энч яахуу үндсэн асуудал:
Эхний ээлжинд Блогспотод бүртгэлтэй блогтой блоггүй андуудад дундын чаат хэрхэн өөрийн блогтоо оруулах мөн дундын блогт хийсэн ганц хоёр зүйлийнхээ талаар өгүүлий гэж бодлоо...

Нэгд:
Нөхөд өөр өөрсдийн хувийн блогтоо зөвхөн блогмнынхэнд хамаатай дундын чаат оруулах асуудлыг ярилций. энэ чаат нь миний блог, дарь эхийн блог жигүүрийн блогт одоохондоо байгаа учир хаширлаж байгаа бол ороод харж болно.
Чаатыг дараах зааврийн дагуу доорх кодыг оруулна. маш амархан шүү дагаад хийгээрэй :).
Оруулах заавар:

• Copy your code to the clipboard by clicking the button above.
• Sign in at blogger.com / blogspot.com.
• On your blog, go to the dashboard by clicking "customize".
• Click on "Layout"
• Select "Page elements".
• Click "Add a Gadget".
• Choose "HTML/JavaScript", click the content box and paste your code in it by pressing Ctrl+V.
• Save the changes

Мань орчуулах гэж оролдсий: :D
1. Уг коодыг хуулж авна. / Ctrl+C/
2. Өөрийн эрхээрээ blogger.com / blogspot.com. -д нэвтрэнэ. dashboard гэсэн хуудсанд орно
3. Чаат оруулах гэж буй блогынхоо "Layout" товчин дээр дарна
4. "Page elements" -г сонгоно.
5. "Add a Gadget"-г дарна.
6. "HTML/JavaScript" гэсэн сонголтыг сонгоод дээд талбарт гарчигаа өгөөд доод талбарт кодоо хуулна. /Ctrl+V/
7. Өөрчлөлтийг хадгална. Save the changes.
ингээл болоо. Одоо чаатаа оруулцийм чинь чалчаал байждээ. :P
Хоёрт:
Дундын блогт байгаа манай бүлгэмийнхэн гэсэн хэсэгт элсэх заавар ойлгомжтой байна уу. гүү бол хэлээрэй андууд.
Гуравт:
энэ блогт бичлэг хийх эрхтэй болмоор санагдуул orgil.davaasuren@gmail.com хаяг руу gmail хаягаа бичээд явуулаарай.
Дөрөвт:
Энэ блогын талаар миний төсөөлж байгаа зүйл бол Блогмны нүүр хуудсын орны хуудсыг би болгоё тээд энүүгээрээ байнга зочлон ирж өөр өөр сайтууд дээр байгаа нөхдүүдлүүгээ орох гүүр байгаасай гэж бодсийн. тийм болохын тулд таануудын тусламж туйлаас хэрэгтэй бөгөөд шинээр нээсэн хаягнуудаа заавал энд орж үлдээж байгаарай. тээд блогыг хэрхэн хөтлөх хажуугийн нөхөд ийнхүү өгүүлж байна гэсэн баганыг яаж байрлуулах энтр зөвлөмжөө заавал хэлээрэй.
тавд:
Энэ блогт шинэ бичлэг анхны удаа оруулахдаа бичлэг оруулж байгаа талбарын доор байрлах labels for this post гэсэн талбарт өөрийнхөө нэрийг заавал бичээрэй. харин дараа дараачийн удаа бол Show all гэсэн дээр дараад өөрийнхөө нэрийг сонгоод байж болно.
Тавд:
За ёстой юу ярихжээснаа мартчихлаа хэ хэ :) . Энэ бичлэг болон өөрийн блогоо хөгжүүлэх, мөн өөр бусад юуны ч талаар хамаагүй надыг мэджийгаа гэж бодож байгаа л бол энэ доор сэтгэгдэл бичээд асуугаарай андууд. Би мэджээвэл хэлээл өгнө гүүмаа гэхэд мэддэг хүнээс нь асуугаад мэдэж өгөхийг үнэн зүрхнээсээ хичээх болно.

нөгөө алдарт кодыг оруулав:

За тээд амжилт гэдэг билүү юувлээ.

Цааш нь...

Нэгэн дээвэр доор

Бид нэг ертөнцөд амьдрач байна. Зүс үзээгүй ч та нарын дунд өөрийгөө мэдрэх шиг. Уйлж суухад сэтгэлийг минь тэмтэрч, дуулж баясахад хамтдаа хөөрдөг болохоор чинь таанууст хайртай. Бид БЛОГМН гэсэн нэгэн дээвэр доор хаана байгаагаасаа, юу хийдгээсээ, нас, зүс, хүйсийн ялгаагүйгээр нэгдэж чадсан нь хамгийн том бахархал. Харин өнөөдөр... Үүрээ эвдүүлчихсэн, орох оронгүй хүмүүс шиг хэд хоног бужигналаа. Хамтдаа шийдвэр гаргая. Монголдоо, Улаанбатарт байгаа хэд нь хоёр хоногийн өмнө уулзсан. Яах тухайгаа ярьж тодорхой хэмжээгээр шийдэлд хүрлээ. Бид блогмний хэвийн үйл ажиллагааг сэргээхийн тулд өөр, найдвартай сервер олох хэрэгтэй болж байна. Ер нь дунджаар сарын 50 орчим долларын хөлс төлөөд тийм сервер олж болохым байна. Харин үнэ хөлсөө хагас жилээр тооцож урьдчилан өгнө гэвэл бид ойрын хугацаанд 300 доллар босгох хэрэгтэй болжийно. Тэгээд Обод, Хүү, Гэрэлтуяа гэсэн гурван хүн "Голомт" банкинд хамтран данс нээлгэж тухайн мөнгийг цуглуулвал ямар вэ гэж ярьж байна. Тэгээд та нөхдийн саналыг сонсох санаатай. Ямартаа ч блогмн ажиллахгүй байна гээд хамаг байдгаа аваад нүүж чадахгүй. Дассан газрын даавуу нь зөөлхөн. Блогмнийх бүүр зөөлхөн. Хамтдаа нэг оролдоод үзье. Нэгэн дээвэр доор эргээд та нартайгаа уулзана. Тэгээд чин сэтгэлээсээ инээх тэр өдрийг тэсэн ядан хүлээе. Та бүхнийг хүндэтгэсэн МИНИЙ ЦАГ

Цааш нь...